Танилцуулга

ХУД-ийн  1 дүгээр хороо нь нутаг дэвсгэрийн иргэд, байгууллагуудад  төрийн үйлчилгээг хүргэх ажил үүргээ нэр төртэйгээр биелүүлж ирсэн бөгөөд тус хорооноос 2010 оны  12 дугаар сард  Нийслэлийн  Иргэдийн  Төлөөлөгчдийн  хурлын тогтоолоор 15  дугаар хороог  тусгаарлан зохион байгуулагдсан юм.

Газар нутгийн хувьд хойгуураа Дунд гол  болон Сүхбаатар дүргийн  1 дүгээр  хороотой, зүүн болон  урд  талаараа Чингисийн  өргөн чөлөө, авто замаар, баруун  талаар  Хан-Уул  дүүргийн  2 дугаар хороотой хиллэдэг.

Тус хороо нь байшин  хорооллын ангилалд багтдаг бөгөөд 2017 оны байдлаар орон сууцны 48 байр, амины орон сууцны 1 байртай байна

Хороо нь Засаг дарга, Зохион байгуулагч, Хөгжлийн нийгмийн ажилтан, Улсын бүртгэгч, Хөдөлмөр эрхлэлт,  халамжийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, 9 хэсгийн ахлагчийн бүрэлдэхүүнтэйгээр 57 чиглэл бүхий төрийн үйлчилгээг иргэддээ хүргэн ажилладаг. 

 

2017 оны  жилийн  эцсийн  дүнгээр  2390 өрхийн   10.687  суурин хүн амтай байгаагаас насны бүтцийн хувьд ямар байгааг хүснэгтээр харуулбал:

 

 

0-5 нас

 

6-17нас

 

18-54 нас

 

55 дээш

1356

1447

5045

1166

 

Тус хороо нь өөрийн нутаг дэвсгэр дээрээ орших 14 Сууц Өмчлөгчдийн Холбоо болон 115 гаруй аж ахуй нэгж байгууллагуудтайгаа нягт хамтран ажиллаж байна. Ахмад дайчин 7, ардын болон гавьяат зүтгэлтэн 37,  хөдөлмөрийн баатар байдаг

Нутаг дэвсгэрийн хувьд 1 дүгээр  хороо нь 150 гаруй  га газар нутагтай бөгөөд нийт газар  нутгийг байшин барилга, зам талбай эзэлдэг

 

Эрхэм зорилго

 Иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй байдлаар хүргэж, иргэдийн эрүүл аюулгүй тав тухтай орчинд амьдрах нөхцөл боломжийг ханган ажиллах

 

 

Зорилго

  • Иргэдийн хөгжлийг дэмжигч нээлттэй хороо болох
  • Төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүргэх, иргэн бүрдээ хүрч ажиллах
   

 Хан-Уул дүүргийн  1 дүгээр хорооны  албан хаагчид

 

Албан тушаал

Нэр

Холбогдох дугаар

1

Засаг дарга

Л.Баярдалай

99906532

2

Зохион байгуулагч

Б.Ундрах

99935513

3

Зохион байгуулагч

Г.Сувд-Эрдэнэ

96060123

4

Хөгжлийн нийгмийн ажилтан

Э.Сарангэрэл

88088440

5

Хөдөлмөр эрхлэлт, халамжийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн

М.Нарантунгалаг

99033251

6

Улсын бүртгэгч

Г.Дашхорол

88007643

 


 
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт