Мэдээ, мэдээлэл

Зураг, цомог

Нийслэлийн иргэдийн спортын 8 дугаар их наадам хийн дасгалын төрөл

улаанбаатар сувилалын уламжлалтын эмч нар ахмадуудад үйлчилгээ үзүүллээ.

Ахмадуудыг хүлээн авлаа.

Ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Мэндчилгээ

image

Мэндчилгээ

 

Эрхэм  Танд энэ өдрийн мэндийг хүргэе.  ХУД-ийн 1 дүгээр хорооны нийт ажилтан албан хаагчид тус хорооны  иргэд, байгууллагуудад төрийн үйлчилгээг хүргэх ажил үүргээ хорооны Засаг дарга, Зохион байгуулагч, Хөгжлийн нийгмийн ажилтан, Улсын бүртгэгч, Хөдөлмөр эрхлэлт, халамжийн үйлчилгээний мэргэжилтэн, 9 хэсгийн ахлагч нараас бүрдсэн ажлын баг бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэж байна.

Мөн хорооны дэргэд өрхийн эмнэлэг, хэсгийн төлөөлөгч бүхий цагдаагийн нэгж ажиллаж хорооны хүн амын эрүүл мэндийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх ажлуудыг хариуцан, шаардлагатай үйлчилгээ туслалцаагаар ханган ажиллаж байна.

Бид иргэд, оршин суугчид, байгууллагууддаа  төрийн үйлчилгээг түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй байдлаар хүргэж, иргэдийн эрүүл аюулгүй тав тухтай орчинд амьдрах нөхцөл боломжийг ханган ажиллах эрхэм зорилгын дор танд үйлчлэх, хамтран ажиллахдаа ямагт таатай байх болно.

 

Таныг хүндэтгэсэн

Хан-Уул дүүргийн  1 дүгээр  хорооны
Засаг дарга   Л.Баярдалай

 

 

 

Төрийн үйлчилгээ

Хэрэглэгчийн хандалт